Би өдөр нь түүний үнэнч туслах, харин шөнө нь түүний...
Намайг Хатанбаатар гэдэг. Би хотын нөлөө бүхий бизнесмэн Бат захирлын хувийн туслахаар ажилладаг. Миний ажил өглөөний 08 цагаас эхэлж, захирлын уулзалт, гэрээ хэлцэл, бичиг баримтыг цэгцлэх гээд л үргэлжилнэ. Би түүний хамгийн итгэлт хүн, түүний "баруун гар". Бат захирал намайг өөрийн дүү шигээ л санаж, бүх зүйлдээ итгэдэг байв.
Харин түүний эхнэр Мишээл... тэр бол миний хувьд "хориотой жимс" байлаа. Бат захирлаас 15 насаар дүү, загвар өмсөгч байсан тэр бүсгүй хаана ч явсан олны харцыг булаана. Захирал гадаад руу томилолтоор явах бүртээ намайг "Гэрт очиж Мишээлд туслаарай, ганцаараа айх байх" гэж захидаг байсан юм.
Нэгэн бороотой үдэш захирал Сөүл рүү нисэв. Би заавар ёсоор тэдний хаус руу очлоо. Мишээл намайг улаан дарс барин угтаж авсан юм. Түүний нимгэн торгон халаад, зөөлөн үнэртэн, бүдэг гэрэл... Би өөрийгөө хянаж, "захирлын үнэнч ажилтан" гэдгээ санахыг хичээж байсан ч Мишээл миний дэргэд ирж суугаад, чихэнд минь шивнэсэн тэр үг бүхнийг өөрчилсөн юм.
"Хатнаа, чи захиралд үнэнч байхаас залхахгүй байна уу? Өнөөдөр тэр энд байхгүй, чи зөвхөн минийх байж болохгүй гэж үү?"
Тэр мөчид би бүх ёс зүйгээ мартаж, түүний уруул руу тэмүүлсэн юм. Тэр шөнө би захирлын үнэнч туслах биш, харин түүний үзэсгэлэнт эхнэрийн "нууц эзэн" нь болсон билээ. Гэвч үүр цайхын алдад биднийг... хаалганы хонхны чимээ цочоож орхив.
Танд таалагдах санал