Арван жилийхний уулзалтад очтол...
Сарнай арван жилийн дараах ангийн уулзалтдаа явах эсэхдээ эргэлзэж байв. Тэр одоо амжилттай яваа бизнесмэн эмэгтэй, гаднаас нь харахад бүх зүйл нь төгс. Гэвч түүний зүрхний гүнд арван жилийн өмнө үлдээсэн нэгэн хоосон орон зай байлаа. Тэр нь түүний анхны хайр Бат байсан юм.
Бороо шивэрсэн тэр үдэш Сарнай уулзалт болох ресторан руу орлоо. Ангийнхан нь түүнийг баярлан угтаж, хуучны дурсамжууд хөвөрч эхлэв. Гэтэл хаалга нээгдэж Бат орж ирлээ. Тэр өмнөхөөсөө улам царайлаг, улам эрэгтэйлэг болжээ. Тэдний харц тулгарах мөчид арван жил юу ч биш юм шиг санагдаж, Сарнайн зүрх хүчтэй дэлсэж эхлэв.
Уулзалтын дараа ангийнхан нь тус тусын замдаа гарцгаахад Бат Сарнайд дөхөж ирээд:
"Сарнай, чи такси хүлээж байна уу? Би чамайг дөхүүлээд өгөх үү?" гэж зөөлөн хэлэв.
Түүний хоолой үл мэдэг чичирч, нүд нь над руу нэг л өөрөөр, нууцхан хүсэл тэмүүлэлтэйгээр харж байлаа. Бид борооны чимээтэй сүлэлдэж, машин доторх агаар улам халуун болж байв. Бат машин доторх хөгжмөө асаахад... тэр хөгжим нь бидний арван жилийн өмнөх 'бүжгийн' ая байв.
Танд таалагдах санал